2008-2009 оны эдийн засгийн хямрал, түүний ерөнхий шинж төлөвийн талаар
by Unknown in Макро эдийн засаг 0
2008-2009 оны эдийн засгийн хямрал, түүний ерөнхий шинж төлөвийн талаар
Өнөөгийн Монголд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийг авч үзэхээс өмнө 2008, 2009 онуудад болсон хямрал юунаас болсон,
бидэнд ямар сургамж үлдээснийг эргэн санах хэрэгтэй.
-
Ам.долларын
ханш чангарсан: Эдийн засгийн өсөлт 2005 онд 6.2%, 2006 онд 8.4%, 2007 онд 9.9% болж эдийн
засгийн тогтвортой өсөлтийн суурь тавигдаад байсан. 2008 оны эхэнд дэлхий даяар
ам.доллар бусад валютын эсрэг хүчтэй суларсан. Жнь 2008 оны 10 сард 1 ам.доллар
1.5 евротой тэнцэж байсан. АНУ холбооны нөөцийн сангаас авч хэрэгжүүлсэн
арга хэмжээний дүнд 2008 оны 11 сарын 10-ны өдөр 1.28 болтлоо өссөн. Үүнийг
дагаад төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч эхэлсэн.
-
Дэлхий
даяар хүнсний үнэ огцом нэмэгдсэн: 2008 онд дэлхий даяар хүнсний (цагаан
будааны үнэ 130%) болон нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь манай
улсад сөргөөр нөлөөлсөн. Инфляци 2008 оны 2 сард 17.9%д, 12 сард 20.7%-д хүрэв.
Үүний эсрэг гурилын импортын татварыг түр хугацаанд тэглэн, нефть
бүтээгдэхүүнийг НӨАТатвараас чөлөөлж, нефть импортлогч нарт татаас олгов. Мөн 2
сарын нөөц бүрдүүлэв. Гаднаас импортлогдож буй хүнсний инфляцийг тогтоон барих
гэж оролдох нь буруу гэж үзсэн. Ийнхүү оролдох нь бидний хүч хүрэхгүй буюу хэт
өндөр зардалтай, үр дүн багатай, тогтвортой бус арга хэмжээ болохоор байсан.
Богино хугацаанд шатахууны болон гурилын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ
авч үнийг тогтворжуулж чадсан. Дунд хугацаанд Атрын 3 аян хэрэгжүүлсэнээр
хүнсний нийлүүлэлтийг тогтворжуулах баттай суурийг тавьсан.
-
Мөнгөний
нийлүүлэлт огцом нэмэгдсэн байсан: Төсвийн тэлэх бодлогын (төрөл бүрийн
нийгмийн хамгаалалын арга хэмжээ болон ямааны урамшуулал гм) үр дүнд 2008 оны
дунд гэхэд зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 66-70 хувь өсчихөөд байсан
нь төгрөгийн ханш сулрах нэг шалтгаан болсон байсан. Үүний эсрэг 2008-2009 оны
хямралын жилүүдэд Төв Банк бодлогын хүүгээ шат дараалан нэмэгдүүлсээр байсан.
Мөн улам бүр өсөн нэмэгдэж байсан инфляцийг хазаарлах
зорилгоор арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх замаар зах
зээлээс тодорхой хэмжээний төгрөгийн нийлүүлэлтийг хумих бодлого хэрэгжүүлсэн.
-
Зэсийн
үнэ огцом буурсан (Хамгийн гол шалтгаан): Үүний улмаас төсвийн алдагдал
нэмэгдэж, эскпортын орлого буурч ам.долларын хомсдол бий болж эхэлсэн.
Төгрөгийн ханш 2004 онд 1209, 2005 онд 1208, 2006 онд 1217 байсан бол 2008 оны
5 дугаар сараас эхлэн суларч 12 гэхэд 1500 хүрсэн бөгөөд энэ хугацаанд Төв
банкны цэвэр гадаад нөөцний ½ орчмыг (500 сая ам.доллар) зах зээлд нийлүүлсэн
байв. 2008 оны төсөвт зэсийн үнийг 6800 ам.доллар байхаар тооцсон бол 2008 оны
10 сарын эцэст 3700 ам.доллар, 12 сард 2900 ам.долларт хүртэл буурлаа. Улмаар
2008 оны 2 дугаар сард ам.долларын ханш 1550 төгрөг, 3 сард 1700 төгрөг, 4 сард
1770 төгрөгт хүртэл өслөө. Энэ үед манай гадаад цэвэр нөөц 2 дахин багасч,
зөвхөн имдортын худалдаанд зориулан ам.долларыг зах зээлд нийлүүлж байсан.
-
Хямралын
эсрэг бодлого, үр дүн: Төсөвт тодотгол хийж төсвийн зардлыг бууруулсан.
Мөнгөний нийлүүлэлтийг хумисан. ОУВС-тай хямралын хөтөлбөр яаралтай хэрэгжүүлж
214 сая ам.долларыг маш богино хугацаанд оруулж ирж чадсан. Үүний дүнд
ам.долларын ханш тогтворжиж эхэлсэн. Яг энэ үед буюу 2009 оны 4-5 саруудад
зэсийн үнэ аажмаар нэмэгдэж эхэлсэн. 2008, 2009 оны хямрал голлох экспортын үнэ
огцом унасанаас экспортын орлого эрс багасч дотоод валютын зах зээл дээр
ам.долларын хомсдол үүссэн үндсэн шалтгаантай (үүнээс гадна дэлхий даяар доллар
үнэтэй болж байсан болон инфляци өндөр бсан). Өөрөөр хэлбэл энэ нь голчлон
биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлээс шалтгаалсан хямрал байсан.
Post a Comment