2009 оны эдийн засгийн хямрал, түүний шалтгаан, сэргээх арга зам
by Unknown in Макро эдийн засаг 0
2009 оны 1 сарын 9-ний өдөр
Эдийн засгийн хямралт байдал, түүний шалтгаан;
сэргээх арга замууд
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
Монгол óлсын äотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны íýãдүгээр улиралд 4.2 хувиар, õî¸ðдугаар улирлын дүнгээр 1.3 хувиар тус тус буурсан нь манай эдийн засаг уналтад орсныг харуулж байна[1]. Сангийн яамнаас 2009 оны íàéìäóãààð сарын 3-12-ны өдрүүдэд ОУВС-тай хамтран Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд õèéñýí шинжилгээний дүнд Монгол улсын äотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2009 оны эцэст 0.5 хувьтай байхаар тооцсон. Энэ нь манай улсын 2008 оны ДНБ-ий бодит өсөлт болох 8.9 хувьтай харьцуулахад огцом доошилсон үзүүлэлт юм. ДНБ-ий бодит өсөлт ийнхүү огцом буурч байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралаас манайд тус÷ буй сүүдэр болон манай боловсруулах аж үйлдвэр болон барилгын салбарын үйлдвэрлэл буурсантай холбоотой.
Монголáанкнаас гаргасан мэдээллээр 2009 оны äîëäóãààð сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх онтой харьцуулахад 3.9 хувиар буурсан байна. Мөнгөний нийлүүлэлт буурахтай зэрэгцэн нийт 16 банкнаас иргэд, байгууллагад олгох зээлийн хэмжээ 2009 он гарсаар байнга буурч байгаа бөгөөд банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 13.7%-д хүрч, 352.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеээс 278.4 тэрбум төгрөг буюу 4.7 дахин нэмэгдсэн нь санхүүгийн салбарын тогтвортой байдалтай холбоотой онцгой анхаарал хандуулах асуудал болоод байна.
2009 он гарсаар улсын төсвийн алдагдал, гадаад худалдааны алдагдал зэрэг нэмэгдсээр төгрөгийн ханшийг бууруулж, инфляци нэмэгдэхэд хүргэсэн. 2009 оны äîëäóãààð сарын байдлаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.4%-иар өссөн нь эдийн засгийн уналтын дүнд бодит эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааны цар хүрээ хумигдаж буйг харуулж байна.
2008 оны эцэс, 2009 оны эхнээс Засгийн газраас төсвийг тэнцвэржүүлэх, алдагдлыг хаах чиглэлээр ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллагà, доноруудтай тохирч, хөтөлбөрийн зээлийн хүрээнд бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээр төгрөгийн ханшийг тогтворжуулж чадсан. Гэсэн хэдий ч 2009 он гарсаар нийт эдийн засгийн хурдац улам саарч, улмаар төсвийн алдагдал огцом нэмэгдэí (äîëäóãààð сард 281 тэрбум төгрөгт хүрсэн ба оны эцэст 320 тэрбум төгрөгт хүрэхээр байна), зээл олголт багассаар байгаа нь дараагийн улиралд энэ хэвээр үргэлжилáэл эдийн засгийг гүн хямралд хөтлөх магадлалтай.
2009 оны íýãдүгээр сараас эхлэн Үндэсний ñтатистикийн газраас гаргасан мэдээллээр 2009 оны äîëäóãààð сарын байдлаар бараа, үйлчилгээний үнэ (инфляци) өмнөх оны мөн үеэс 4.9% өссөн байна.
Дүгнэн үзвэл, ОУВС-тай байгуулсан Стэнд-бай хөтөлбөрийн зээлийн эхний үе шатны төлбөр болох 75 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд төгрөгийн ханшèéí уналтыг зогсоож тогтворжуулсан бөгөөд гадаад худалдааны нөхцөл харьцангуй сайжирснаар (зэс, алтны үнэ нэмэгдэх гэх мэт) гадаад худалдааны алдагдал багассан хэдий ч эдийн засгийн өсөлт 2 улирал дараалан буурсан нь бүтцийн шинжтэй хүндрэл тулгарч буйг илтгэж байна. Эдийн засгийн өсөлт буурснаар аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа хумигдаí, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, зээл олголт буурч, ажилгүйдэл нэмэгдэж, улмаар төсвийн орлого буурах гинжин үйл явц давтагдан улам хямралт байдал руу хөтөлдөг байна. Иймээс энэхүү гинжин үйл явцыг мөнгөний болон төсвийн бодлого, бусад арга хэрэгслээр дамжуулан зогсоох, улмаар эдийн засгийг сэргээх шаардлага бий болоод байна.
Энэхүү хямралт байдлын суурь шалтгаан юу байв?
Дэлхийн бусад óëñàä 2008 оны эхний үеэс эхэлсэн санхүүгийн хямрал эдийн засгийн хямралд хүргэж байх үед буюу 2008 оны àðâàíõî¸ðдугаар сар хүртэл хугацаанд Монгол Улсын макро эдийн засагт хүндрэл, бэрхшээлийн шинж тэмдэг тэр бүр мэдрэгдэж эхлээгүй байсан. Яагаад тэр вэ? Учир нь 2006-2008 онуудад зэс, алтны үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт орлогоор төсвийн зарлага 600 орчим тэрбум төгрөгөөр тэлж, нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засагт ихээхэн эрчимжилт үүссэн байсан. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудад эдийн засгийн уналт хэдийнý нүүрлээд хөгжингүй орнуудын Засгийн газрууд эдийн засгийн өсөлтөө òýëýõ үүднээс төсвийн зарлагыг нэмэгдүүлэх (АНУ, БНХАУ г.м) багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхýëж байх үед манай улсад төсвийн зарлагыг аль хэдийнý “чинээнд нь тултал” ºñãºñºí байсан. Иймээс, дэлхийн санхүү эдийн засгийн хямралын хамгийн оргил үед Монгол Улсын макро эдийн засгийн орчинд төдийлөн хүчтэй чичиргээ мэдрэгдээгүй юм.
Харин 2009 он гарсаар зэс, алтны үнэ огцом унаж, гадаад худалдааны болон төсвийн тэнцлийн алдагдал хурдацтай нэмэгдсэнээр төгрөгийн ханш огцом унаж, гадаад цэвэр нөөц 50 хувиар багасч , хямралт байдал нүүрлэсэн.
Монгол Улс жижиг эдийн засагтайн зэрэгцээ уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай учраас цөөхөн нэр төрлийн экспортын түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ хөдлºхөд гадаад худалдааны тэнцэл болон төсвийн тэнцэл, улмаар төгрөгийн ханш шууд хамааралтайгаар өөрчлөгддөг зүй тогтлыг дээрх үйл явц харуулж байна.
Иймээс өнөөгийн хямралт байдлын суурь шалтгаан нь дээр дурьдсан эдийн засгийн бүтцийн шинжтэй “хэт хамаарал”-ын тухай асуудал гэж үзэж болно.
Яагаад уул уурхайгаас хэт хамааралтай байх нь хямралт байдалд хүргэх суурь шалтгаан болох вэ? Учир нь төсвийн болон экспортын орлогод голлох нөлөө үзүүлэгч зэс, алтны үнэ өссөн үед төсвөөр дамжуулан эдийн засагт нийлүүлсэн 600 тэрбум төгрөгийн хагас нь хөрөнгө оруулалтын чиглэлээр зарцуулагдан барилгын салбарын эрэлтийг нэмэгдүүлсэн бол нөгөө хагас нь өрх гэрт шилжүүлэг хэлбэрээр очиж төрөл бүрийн үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эрэлт бий болгосон бөгөөд зэс, алтны үнэ буурсан үед эдгээр салбаð уналтад орж, улмаар эдгээр салбараас хамааралтай бизнесийн байгууллагуудад дамжин нөлөөлснөөр õÿìðàë даамжирч байна.
Энэхүү бүтцийн шинжтэй “хэт хамаарал”-аас үүсч болох хүндрэлээс сэргийлэхийн тулд төсвийн тогтвортой байдлыг хангах нь хамгаас чухал асуудал бөгөөд Австрали, Өмнөд Африк, Чилè зэрэг уул уурхай түлхүү хөгжсөн улсууд тусгайлсан хуулиар дээрх эрсдэлээс сэргийлдэг бол Англи, Герман зэрэг улс саяхнаас мөн энэ чиглэлээр тусгайлсан хуулийн зохицуулалт хийж эхэлсэн байна.[2] Монгол улсын Сангийн яамнаас энэ чиглэлээр 2008 оноос эхлэн судалгаа хийсэн бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Уг хуулиар уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай эдийн засагтай байгаа үед төсвийн зарлагыг тодорхой хэмжээнд хязгаарлаж, тус салбараас орж ирэх бүх орлогыг төсвийн зарлагад хувиарлалгүй тодорхой хэсгийг Òогтворжуулалтын санд хуримтлуулж, орлого буурсан үед уг сангаас төсвийн алдагдлыг хааж байх зохицуулалтыг бий болгох юм.
Манай жижиг эдийн засагт төрийн оролцоо нэлээд өндөр байгааг бодлогын хүрээнд засч залруулахыг гадны санхүүгийн байгууллагууд зөвлөдөг. Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 2.418.8 тэрбум төгрөг, äотоодын íийт áүтээгдэхүүн 6.209.4 тэрбум төгрөгөөс тооцвол нийгмийн нийт баялгийн 39 хувийг улсын төсвөөр дамжуулан дахин хуваарилалт хийж байна. Үүнээс үзвэл, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тэнцвэрт байдалд мөнгөний бодлогоос илүү төсвийн бодлого голлох нөлөө үзүүлж байгааг ажиглаж болно. Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр үед дээр дурдсан “хэт хамаарал”-аас үүсэх сөрөг үр дагавар илүү хүчтэй мэдрэгддэг байна.
Өнөөгийн эдийн засгийн хямралт байдал үүсýхэд нөлөөлсөн өөр нэг чухал хүчин зүйл бол гэнэт бий болсон нэмэлт орлогыг хэрхэн зарцуулáал, хуримтлуулбал макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тэнцвэрт байдлыг хангаж байх тал дээр төдийлөн анхаарал хандуулаагүй явдал юм. Үнэн хэрэгтээ өмнө нь бид төсвийн орлого дутагдаж, улмаар төсвийн алдагдлыг хэрхэн зөв зохистой бууруулах тал дээр анхаарч, эдийн засгийн бодлого зохицуулалтаа чиглүүлж ирснээс биш орлого нэмэгдвэл эдийн засгийн үндсэн тэнцвэрээ хэрхэн хангах тал дээр бэлтгэлгүй буюу энэ талаар оновчтой шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн болоод төсвийн бүтцийн хувьд тогтвортой өсөлтийн суурь бүрдүүлсэн, макро үзүүлэлтүүд сайжирсан байсан 2001-2005 онуудтай харьцуулàхад, 2006-2008 онуудад шинээр нэмэгдсэн төсвийн зарлагуудыг эдийн засгийн бодлогод нийцүүлэхэд анхаараагүй, харин улс төрийн шинжтэй арга хэмжээнүүдэд түлхүү зарцуулсан. Гэнэт бий болсон нэмэлт орлого гэнэт алга болсноор төсвийн орлого буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдсээр хямралт байдалд хүргэсэн энэхүү үйл явцын өрнөл, үр дагаврыг нэг бүрчлэн судàëж, цаашид улам бүр уул уурхайн салбараас хамааралтай болох эдийн засгийн бүтцээ хэрхэн оновчтой болгох чиглэлээр Сангийн яам
идэвхитэй ажиллаж байгаа.
Эдийн засгийг сэргээх ямар арга замууд байна вэ?
Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үед аж үйлдвэржсэн буюу хөгжингүй орнуудын эдийн засаг уналтад орж эрэлт хумигдсанаас тэдгээр улсуудад бараа, бүтээгдэхүүнээ экспортîëдог хөгжиж буй орнууд мөн үйлдвэрлэлийн зогсонги байдалд орох байдлаар гинжин урвалаар үргэлжилсэн. Энэ үед хөгжингүй улс орнууд (Жи-8, Жи-20-ын уулзалтуудын хүрээнд) асуудлын цар хүрээг өргөнөөр авч үзэн төсвийн зарлагаа нэмэгдүүлэх, хүндэрсэн банк, санхүүгийн байгууллагуудыг төсвийн дэмжлэгтэйгээр аврах зэрэг арга хэмжээг өргөнөөр авч хэрэгжүүлсэн.
Бусад, ялангуяа хөгжингүй, улсууд эдийн засгийн хямралыг гэтлэхийн тулд төсвийн зарлагаа нэмэгдүүлж байхад яагаад манай улс төсвийн зарлагаа нэмж (төсвийн тэлэлт) эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахгүй байна вэ?
Манай улс өнгөрсөн 3 жилийн хугацаанд 600 гаруй тэрбум төгрөгийн төсвийн тэлэлт хийсэн боловч, эрдэс баялгèéн үнэ буурсан үед тэрхүү нэмэгдсэн зардлаа бууруулж чадаагүйгээс 2009 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5.8%-д хүртэл нэмэгдэж, улмаар уг алдагдлын 195 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн зээл байдлаар олон улсын санхүүгийн байгууллагууд (Дэлхийн банк-30 сая ам.доллàð; АХБ-50 сая ам.доллàð; Япон-50 сая ам.доллàð)-ààс авч, 219 тэрбум төгрөгийг Ìîíãîë Óëñûã Õºãæ¿¿ëýõ Сангийн эрсдýлийн хэсгийн үлдэгдлээс санхүүжүүлэхээр тооцсон.
Өөрөөр хэлбэл , өмнөх 3 жилд хуримтлуулсан нөөцөө бүрэн ашиглаж дуусгаад , дээр нь гадаадаас нэмж зээл авч байж 2009 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэсэн үг юм. Ийм тохиолдолд, эдийн
засгийг сэргээх чиглэлээр төсвийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж болох ямар
арга замууд байгаа талаар авч үзье.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх тухайд, 2009 он гарсаар төсвийн орлого 90 гаруй хувийн биелýлттэй байгаа боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гадаад худалдааны татварын орлого зэрэг төсвийн
суурь орлогуудын биелэлт 10-20 орчим хувиар тасарч, нөгөө талдаа зэс, алтны үнийн
өсөлтөөс хамаарч гэнэтийн ашгийн албан татварын орлого давж байгаа нь төсвийн орлогын тогтворгүй бүтцэд шилжиж байгааг харуулж байна. Төсвийн орлого тогтворгүй бүтцэд шилжиж байгаа үед
зарлага нэмэгдүүлэх нь цаашид төсвийг бүхэлд нь тогтворгүй байдалд хүргэдэгийг
бид өнгөрсөн хэдэн жилийн үйл явцаас харсан билээ. Хэдийгээр зэс, алтны үнэтэй холбоотойгоор орлого нэмэгдэж
байгаа хэдий ч нийт дүнгээр нь аваад үзвэл энэ оны хувьд төсвийн орлого давах магадлал багатай байна. Орлогын төлөвлөгөө давж биелэхгүй тохиолдолд төсвийн тэлэлт хийх нэмэлт эх үүсвэр бүрдэхгүй юм. Татварын хувь
хэмжээг нэмэгдүүлэх замаар төсөвт нэмэлт орлого дайчилж болох хэдий ч эдийн
засгийн хямралт байдалтай үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь бодит эдийн
засгийн өсөлтөд урвуу нөлөө үзүүлнэ. Хэдий ийм ч төсвийн зарлагаа хязгаарлаж,
бууруулах шийдэлд хүрч чадахгүй тохиолдолд аль нэг татварын хувь хэмжээг
нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч болзошгүй юм.
Төсвийн зарлагыг хорогдуулах тухайд, энэ асуудал ихээхэн хөндөгддөг боловч төсвийн зарлагыг хорогдуулахдаа тогтмол зардал, бичиг хэрэг, томилолтгэх зэргээр зардлын ангиллаар хувь зааж хасах нь үр дүн муутай бөгөөд эцэстээ төсөвт байгууллагуудын өрийг нэмэгдүүлдэг болох нь 2009 оны ãóðàâдугаар сард батлагдсан төсвийн тодотголын үр дүнгээс харагдаж байна. 2005 оноос хойш төсвийн орлого нэмэгдэхэд цалин, нийгмийн хамгааллын зардал болон хөрөнгө оруулалтын зардал түлхүү нэмэгдсэн байхад төсвийн орлого буурсан үед эдгээр зардал хэвээр хадгалагдаж байгаа нь төсвийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Төсвийн зарлагыг
хорогдуулах асуудлыг авч үзэхдээ зардлын ангилалаар нь бус арга хэмжээ, үйл
ажиллагааны түвшинд авч үзэн бүтцийн буюу бодлогын шийдвэр (нийгмийн халамжийг
шинэчлэх г.м) гаргасны үндсэн
дээр хэрэгжүүлэх нь үр дүнтэй болох нь олон улсад хэрэгжүүлсэн туршлагаас
харагдаж байна. Төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь нэлээд хугацаа
шаардахаас гадна улс төрийн зоримог шийдэл шаардсан асуудал бөгөөд хэрэв шинэчлэлийг
богино хугацаанд амжилттай хэрэгжүүлбэл үр дүнд нь бий болох эх үүсвэрийг эдийн засгийг сэргээх чиглэлийн зардалд (õөрөнгө оруулалт г.м) шилжүүлэн
хувиарлах боломжтой юм.
Дотоод зах зээлээс хөрөнгө босгох тухайд, эдийн засгийн
хямралт байдалтай энэ үед Засгийн газар эдийн засгийг сэргээх зорилгоор дотоод зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх нь сөрөг үр дагавартай. Учир нь эдийн засагт эргэлдэх ёстой мөнгөн урсгалыг Засгийн газар татан төвлөрүүлсэнээр аж ахуйн нэгжүүдэд очих ёстой зээлийн эх үүсвэрийг хумих талтай. Гэсэн хэдий ч ОУВСантай
тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2009 онд Засгийн газар дотоод зах зээлээс хөрөнгө
босгох хязгаартаа багтаан 60 тэрбум төгрөгийн бонд гарган төсвийн алдагдлаа
санхүүжүүлээд байна.Үүнээс гадна Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эрсдлийн
хэсгээс 65 тэрбум төгрөгийг арилжааны 3 банкинд төлбөр түргэн гүйцэтгэх
чадварыг сайжруулах үүднээс байршуулаад
байгаа энэ үед Засгийн газар нэмж бонд гаргах замаар дотоод зах зээлээс эх
үүсвэр татах боломжгүй юм.
Гадаад зах зээлээс хөрөнгө босгох тухайд, Гадаад худалдааны алдагдал, төсвийн алдагдал зэрэг нэмэгдэж эхэлсэн үеэс эхлэн Засгийн газар эдгээр алдагдлыг хаах, улмаар тогтворжуулах зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 230 гаруй сая ам.доллар буюу 330 орчим тэрбум төгрөгийн зээл, тусламж аваад байна. Төсвийн зарлагад бүтцийн өөрчлөлт хийж, зарлагаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ авалгүй ийнхүү зээл авч аргацаах нь өнөө тулгараад буй хүндрэлийг улам ужигруулах, эдийн засгийн болон төсвийн бүтцийг гажуудуулах, нийгмийн баялгèéг үр дүнгүй зарцуулах зэрэг олон сөрөг талтай учир төсвийн зарлагын чиглэлээр хийх шинэчлэлийн асуудал дээр Сангийн яам гол анхаарлаа хандуулж байна. Цаашид төсвийн алдагдлыг нөхөхөөр хандивлагчдаас авах зээл, тусламжийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг баримтлан ажиллах болно. Харин эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлийн төслийн зээл, тусламжийг авах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал юм.
Макро эдийн засгийн зохицуулалтын хүрээнд эдийн засгийг сэргээх чиглэлээр төсвийн бодлогын арга хэрэгслүүдээс гадна мөнгөний бодлогын арга хэрэгслүүд байдаг. Өнгөрсөн хугацаанд Монголáанкнаас инфляци болон төгрөгийн ханшийг тогтворжуулах зарим арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч эдийн засгийн уналтыг сааруулах, бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүн өгөхгүй байна. Зээл олголт буурч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ нөхцөлд Монголáанк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах бодит шаардлага бий болоод байна. Учир нь санхүүгийн системийн тогтворгүй байдлаас үүдэн гарах аливаа өртөг, зардал нь эцсийн дүнд Засгийн газарт буюу өндөр алдагдалтай байгаа төсөвт нэмэлт ачаалал болох юм.
Эдийн засгийн сэргээхэд Төсөв болон Мөнгөний бодлогоос гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал маш чухал билээ. Эдийн засагт бэлэн мөнгө болон бусад хөрөнгийн хэлбэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээр үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлж улмаар эдийн засгийн өсөлтийг бий болгох тул хямралын энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хамгаас чухал зорилтуудын нэг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад татварын болон эрх зүйн орчин тогтвортой байх хэрэгтэй байдаг.
Манай улсын хувьд үүсээд буй хямралт байдлын суурь шалтгаан бусад хүчин зүйлс, төсвийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлөв зэргээс дүгнэн үзэхэд эдийн засгийг сэргээх чиглэлээр ойрын хугацаанд төсвийн бодлогын
чиглэлээр эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах боломж хомс байна.
Манайд дунд болон урт хугацааны макро эдийн засгийн тууштай бодлого үгүйлэгдэж байх шиг?
Манай улс 1990-2000 оны хооронд улс төр-эдийн засгийн системийн өөрчлөлт хэрэгжүүлсний амжилтын үндэс нь мэргэжлийн байгууллагууд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран боловсруулсан эдийн засгийн цогц бодлого, түүний ач холбогдлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд онцгой анхааралтай авч үзэж, аливаа салбарын шинжтэй санхүү, төсвийн асуудлыг эдийн засгийн цогц бодлогын хүрээ, хязгаарлалтад нийцүүлэн шийдэж ирсэнтэй шууд холбоотой гэж үзэж байна.
Улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийж эхэлснээр ЗХУ-ààс авдаг байсан санхүүгийн дэмжлэг бүрэн зогсч, улмаар төсвийн болон гадаад худалдааны алдагдлаа нөхөх зорилгоор гадны бусад хандивлагчдаас санхүүгийн тусламж, дэмжлэг авч, тэдэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагаанд Олон Улсын Валютын Сан голлох үүрэгтэй оролцож, Монгол Улсын макро эдийн засгийг тогтворжуулах, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах эдийн засгийн цогц бодлогын баримт бичгийг Монгол улсын холбогдох мэргэжлийн байггууллагуудтай хамтран боловсруулж , 1991-2005 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. “ОУВС-ãèéí хөтөлбөр” нэрээр олноо танил болсон эдийн засгийн цогц бодлогыг ЗГ, УИХ-ын түвшинд онцгой анхаарч тууштай хэрэгжүүлснээр 2005 оны байдлаар макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд хангагдаж, эдийн засаг тогтвортой өсөх үндэс суурь бүрдсэн. “ОУВС-ãèéí хөтөлбөр” нь Монгол Улсын макро эдийн засгийн санхүүгийн загварчлалыг гаргасны үндсэн дээр задлан шинжилж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангасан хувилбарыг тодорхойлж, түүнд хамаарах зорилтот түвшингүүдийг тоон үзүүлэлтүүдтэйгээр тогтоож өгдгөөрөө ихээхэн ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, сайтар бодож, боловсруулсан эдийн засгийн цогц бодлогыг бүх түвшинд зөрүүгүй мөрдөж ажиллах нь инфляцийг 1 оронтой тоонд барих, төгрөгийн ханшны уналтаас сэргийлэх, гадаад цэвэр нөөц нэмэгдэх, гадаад худалдааны болон төсвийн тэнцэл сайжрах, эдийн засгийн өсөлт хангагдах тулгуур асуудал бөгөөд манай улсын хувьд 1991-2005 онуудад энэхүү макро эдийн засгийн цогц бодлогын баримт бичиг нь “ОУВС-ãèéí хөтөлбөр” байсан юм. Дээрх он жилүүдэд ЗГ, УИХ-ààс санхүү төсөв, мөнгөний бодлогын чиглэлээр гарч байсан аливаа шийдвэр “ОУВС-ãèéí хөтөлбөр”-тэй ямар нэгэн зөрүүгүй нягт уялдаатай гарч байснаар дээрх амжилтад бид хамтдаа хүрсэн.
ОУВС-тай хамтран 2001-2005 онуудад хэрэгжүүлсэн Дөрөв дэх хөтөлбөр болох “Ядуурлыг бууруулах өсөлтийг хангах хөтөлбөр-II”-т гуравдахь шатны болон цаашид хийгдэх үнэлгээ хийгдэлгүй зогссон. Эдийн засгийн өсөлт өндөр гарч энэхүү хөтөлбөрийн хүрээнд тавьсан ихэнх зорилт биелэгдсэн боловч Засаглалтай холбоотой зарим асуудàë (Оросын Их өр, Монголáанкны засаглал)-ын улмаас цаашид үнэлгээ хийлгүй хөтөлбөрийг зогсоосон болно. 2005 оноос “ОУВС-ãèéí хөтөлбөр” зогсож, Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарснаас эхлэн зэсийн үнийн “халуурал” эхэлж улмаар макро эдийн засгийн бодлогын уялдаа алдагдаж, төсвийн тогтворгүй орлогод суурилсан зарлага нэмэгдэн, инфляци хяналтаас гарч улмаар даамжирсаар өнөөгийн хямралт байдалд хүрлээ. 2009 оны ãóðàâдугаар сард дахин ОУВС-ãаас зээл авч, шинээр “ОУВС-ãèéí хөтөлбөр” хэрэгжүүлж байна.
Дээрхээс дүгнэн үзýхэд, өнгөрсөн 3
жилийн хугацаанд бидэнд “ОУВС-ын хөтөлбөр”-тэй адил дагаж мөрдөх эдийн засгийн
цогц бодлогогүй явж ирсэнээр эдийн засгийн бодлогын уялдаа алдагдаж, улмаар
хямралт байдалд хүрэхэд нөлөөлсөн байна. Мэргэжлийн байгууллагуудын тооцож боловсруулсан эдийн засгийн цогц бодлогын баримт бичгийг ЗГ, УИХ-ын аль ч түвшинд зөрүүгүй мөрдөж ажиллах нь манай улсын тогтвортой хөгжлийн түлхүүр асуудал гэж хэлж болохоор байна. Монгол улсын
макро эдийн засгийн байдал хүндэрч, хөрөнгө санхүү дутагдсан үед ОУВС хөтөлбөрийн
хүрээнд зээл тусламжаа олгож, бодлогын зөвлөгөөгөө (эдийн засгийн цогц бодлого)
өгч, улмаар бид уг зөвлөгөөг сайтар мөрдөж, хэрэгжүүлж байсан бол Монгол улс
мөнгө санхүүгийн хувьд боломжтой болсон үедээ анхаарч, сэрэмжлэх, дагаж мөрдөх эдийн
засгийн цогц бодлогын хязгаарлалтгүйгээр улс төрийн шинжтэй шийдвэрүүдэд
тулгуурлан төсвийн бодлогыг хэрэгжүүлсэнийг анхаарч цаашид энэхүү “эдийн засгийн
цогц бодлого”-ыг аль ч түвшинд сайтар мөрдөж, хэрэгжүүлдэг байхаар хуулийн
зохицуулалттай болох нь зүйтэй болов уу.
Хөгжсөн улс орнуудын бүтэц, тогтолцоог аваад үзэхэд санхүү, төсөв, мөнгөний бодлогын асуудлыг нэн тэргүүн ээлжинд авч үзэж, уг бодлогод холбогдох салбарын бодлогуудыг нийцүүлэх байдлаар төлөвлөлт хийдэг байна..
Уул уурхайн салбар манай хөгжлийн тулгуур мөн үү?
Үүнийг би түүхэн боломж буюу шинээр бий болж буй харьцангуй давуу тал гэж үзэж байна. Өнгөрсөн 300 гаруй жилийн хугацаанд Монгол улс доройтон тэнцэж, тэмцлийн дүнд тусгаар тогтнолоо олж, улмаар үндэстэн улс болж, төр улсаа тохинуулж хөгжүүлсээр хөгжлийн өнөөгийн түвшинд хүрч ирлээ.
Одоогоос 10-20 жилийн өмнө манай улсын уул уурхайн салбар гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг төдийлөн татдаггүй байсан бол даяаршлын үед өмнөх нөхцөл, байдал өөрчлөгдөн эрдэс баялгèéн үнэ урьд өмнө үзэгдээгүй ихээр нэмэгдэх болсон нь Монгол Улсыг дэлхийн хүчирхэг, хөгжингүй орнуудын эдийн засгийн болон стратегийн сонирхлын уулзвар цэг болгож байгааг сүүлийн жилүүдэд Монгол Улсад хийсэн гадаад орны өндөр дээд хэмжээний айлчлалын агуулгаас харж болно.
Хөгжлийн тухай асуудлын зангилаа нь өрсөлдөх чадвар, харьцангуй давуу тал бий эсэхтэй салшгүй холбоотой байдаг. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн Зүүн хойд Àзийн улс, орнуудтай 13 үзүүлэлтээр харьцуулсныг авч үзвэл хөдөлмөрийн болон бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг, дээд боловсрол болон сургалт, эрүүл мэнд ерөнхий боловсрол, макро эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтээр харьцангуй сайн, технологийн боломж, зах зээлийн багтаамж, бизнесийн хөгжил, шинэтгэл, засаглал, дэд бүтэц зэрэг үзүүлэлтээр дунджаас доогуур буюу сул тал гэж дүгнэсэн байна.
Мөн улс орнуудын өрсөлдөх чадварыг нэг хүнд ногдох ДНБ-ы хэмжээгээр харьцуулдаг бөгөөд Монгол улсын 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2009 оны байдлаар 1500 орчим ам.доллар байгаа нь бусад худалдааны түнш болон Азийн зарим óëñòàé харьцуулàхад ихээхэн доогуур байна.
Ойрын ирээдүйд стратегийн зарим орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эдийн засгийн бодит өсөлт 30 орчим хувьд хүрч, улмаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 орчим ам.долларт хүрэхээр тооцоо гарч байгаа нь уул уурхайн салбар манай эдийн засгийн хувьд харьцангуй давуу тал бий болгож байгааг илтгэж байна. Иймээс энэхүү харьцангуй давуу талаа хэрхэн зөв, үр ашигтай ашиглаж өнөөгийн сул талуудаа давуу тал болгон хувиргах талаар судлах нь зүйтэй болов уу.
Өөрөөр хэлбэл уул уурхайн салбараас бий болох нэмэлт орлогыг дээр дурдсан технологийн боломж, зах зээлийн багтаамж, бизнесийн хөгжил, шинэтгэл, засаглал, дэд бүтэц зэрэг сул талаа багасгах чиглэлээр бодлогоо тодорхойлох шаардлагатай байна.
Монголын эрдэс баялаг нь хүн амын тоотой харьцуулан авч үзвэл үнэхээр их боловч нэгэн цаг үед ашиглаад л дуусах онцлогтой тул энэхүү дуусах баялгаа “яндашгүй” баялаг болгохын тулд ”Монгол хүн”-ий хөгжлийг тэтгэж, эрүүл мэнд болон оюуны хөрөнгө оруулалт хийжнөхөн сэргээгдэх баялаг үйлдвэрлэгч салбарыг бүх талаар дэмжих хэрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, өмнө нь хөрвөх чадвар багатай байсан капитал (эрдэс баялаг)-ын хөрвөх чадвар нэмэгдсэнээр нийт үйлдвэрлэлийн хэмжээ (ДНБ)-г нэмэгдүүлэх боломж бий болж байгаа бөгөөд нөхөн үл сэргээгдэх эрдэс баялгèéн капиталаа ашигласнаар бий болох орлогоор нийт үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх хүчин зүйл болсон хүний капитал, болон техник технологт хөрөнгө оруулах замаар нөхөн сэргээгдэх потенциал үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бүрдэж
байна.
Уул уурхайн орлогоос мөнгөний ихээхэн урсгал бий болсноор эдийн засгийн өсөлт хурдсах болно. Гэхдээ энэхүү орлогын урсгалыг хэрхэн зарлага, хуримтлал болгохоос дотоод зах зээлийн тэнцвэр хангагдах эсэх асуудал шууд хамаарна.
Хэрэв манай улс эрдсийн олборлолтоос бий болсон энэхүү нэмэлт мөнгөн урсгалыг өнөөгийн байдлаар бүтээмж багатай, бэлэн мөнгө байдлаар шинээр тэтгэмж, халамж бий болгон хувиарлаад явбал мөнгийг баялагт хөрвүүлэхгүй үлдэцгүйгээр зарлагдсаар инфляцийг хөөрөгдөн, худалдан авах чадварыг улам доройтуулах болно.
Үүнээс гадна анхаарвал зохих нэгэн чухал зүйл бол уул уурхайн салбар ялангуяа ураны салбарт гадаадын ЗГ-ыг оруулахдаа эдийн засгийн үр ашгийг харгалзахаас гадна гадаад бодлогын болон гадаад худалдааны чиглэлээр зарим чухал стратегийн сонирхлоо хэрэгжүүлэх асуудалтай уялдуулан авч үзэх нь зүйтэй байна. Үүний тулд манай талын бодлогын уялдааг сайжруулах асуудал хамгаас чухал байгаа нь саяхан болсон ОХУ-ын Åрөнхийлөгчийн айлчлалын үр дүнгээс харагдаж байна. Хэдийгээр уул уурхайн салбарын асуудал нь эдийн засгийн харилцааны шинжтэй боловч Гадаад хэргийн яамàíä асуудлаа нэгтгэн зангидаж , гадаад бодлого, харилцаа, эдийн засгийн нэгтгэсэн ÍÝÃ байр суурийг гадаад улс орнуудад илэрхийлж байх нь үр дүнтэй болов уу.
Монгол Улсын үндэсний эрх ашгийг гадаад орнуудын стратегийн ашиг сонирхолтой хэрхэн оновчтой уялдуулан холбох вэ?
Өвөг дээдээс өвлүүлэн үлдээсэн газар нутаг, байгалийн баялгийг ухаалаг бодлоготой ашиглаж, үр шимийг ээлж дараатай хүртэх асуудал нь Монгол улс, ìонголчууд бидэнд ардчилсан хувьсгалын дараа хийгдэх томоохон хөгжлийн түлхүүр асуудал юм.
Байгалийн баялгийг ашиглах нь манай улсын хувьд газар нутаг, тусгаар тогтнол, гадаад улс төрийн бодлоготой салшгүй холбоотой. Энэ асуудал дээр бид түүхийн алдаа, оноо, Монгол улсын өнөөгийн болоод хэтийн улс төрийн нөхцөл байдлын талаар бүс нутаг болон дэлхийн цараар бодож, сэтгэх шаардлага тулгарч байна.
Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх дипломат тэмцлийн түүхийн явц, өрнөлөөс аваад үзсэн ч манай агуу их хөршүүд улс төр, геополитикийн ашиг сонирхлын үүднээс Монгол Улсыг хэзээ ч хараанаасаа алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой бөгөөд улам бүр даяаршиж буй дэлхий дахинд энэхүү ашиг сонирхлоо эдийн засгийн хөшүүрэг, арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлэх, бататгахыг зорих нь ойлгомжтой юм.
Өнөө ч гэсэн Монгол Улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүчний импорт, төмөр замын хувьд онцгой хараат, БНХАУ-ын хувьд өргөн хэрэглээний болон хүнсний барааны импорт, далайд гарцгүй орны хувьд төмөр замын тээврийн онцгой хараат байсаар байна.
Ийнхүү эдийн засгийн тодорхой учиг, сэжмээр агуу 2 хөршөөс хараат байгаа учраас уул уурхайн салбараа ашиглахдаа хөрш орнуудын стратегийн сонирхлыг сарниулж, олон тулгуурт гадаад бодлогоо бататгах үүднээс Гуравдагч том гүрэн (Австрали, АНУ, Англи г.м)-ий ашиг сонирхлыг бодит байдлаар бий болгох шаардлага байна. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг байгаль орчинд халгүй дэвшилтэт технологи, шилдэг менежментийн хамт оруулж ирснээр орлого, ашиг нэмэгдэхийн зэрэгцээ үндэсний боловсон хүчний чадавх сайжрах болно.
“Эдийн засгийн нөлөө тогтоох нь эцэстээ улс төрийн нөлөө тогтоход хүргэдэг” гэж Колумбийн Их Сургуулийн Төв Ази Судлалын Профессор Morris Rossabi саяхан Ассошиэтэд Пресс Агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсаныг анхаарах ёстой гэж боддог.
Дээр дурдсан онцгой хараат нөхцлүүдийг аажмаар сулруулж, уул уурхайн салбараа тогтвортой хөгжүүлэх нь бидэнд тулгараад буй ойрын ирээдүйн зорилт болоод байна.
Нефть бүтээгдэхүүний хувьд, нэгэнт манай улсад газрын тос, байгалийн хийн шинэ нөөц илрээд байгаа тул төрөөс баримтлах бодлогоо өөрчлөн газрын тосыг түүхийгээр экспортлохыг зогсоож, дотооддоо боловсруулах үйлдвэр барих, улмаар Áүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулж ЗГ-д ногдох орлогыг бэлэн мөнгөөр бус, бэлэн бүтээгдэхүүнээр авч дотоодын хэрэгцээний 80-аас илүү хувийг хангах бодлогыг тууштай баримтлах нь зүйтэй байна. 2008 онд манай улс ойролцоогоор 1.2 сая баррел түүхий газрын тос олборлож БНХАУ-д экспортîëсон. Үүнийг жишиг харьцаагаар боловсруулсан бүтээгдэхүүнд шилжүүлбэл 500 орчим мянган тонн түлш, шатахуун болох юм. Газрын тосны тухай хуулийн 10.3-т “Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага нь гэрээлэгчээс түүний хуваарьт газрын тосыг Монгол Улсын дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийг хүсэх эрхтэй” гэж заасныг үндэслэн дотоодод нефть боловсруулах үйлдвэрийг Засгийн газрын 49 хүртэлх хувийн оролцоотой байгуулж, үйлдвэр байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын ЗГ-ын оролцоотой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг аль ч хэлбэрээр санхүүжүүлэх бүрэн боломжтой. Үлдэх 51 хувь дээр дээр дурдсан олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд асуудлыг авч үзэн гуравдагч орны стратегийн хөрөнгө оруулалтыг нээлттэй тендерийн хэлбэрээр татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Дотоодод боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа газрын тосны экспортыг зогсоох нь улс орны эрх ашигт нийцэх нь дамжиггүй юм.
Ашигт малтмалын орд газрыг ашиглах, болон орд газрын дэд бүтцийг бүтээн байгуулах ажилд хөрш орнууд болон гуравдагч түнш орнуудад адил тэгш нөхцөл олгох замаар урьж хамтран ажиллах зарчмыг баримтàëж, Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг эдийн засгийн бодлого, чиглэлтэй нягт нийцүүлэх үүднээс Монгол óлс Ази, Номхон далайн бүс нутагт байгаа улс төр, эдийн засгийн хамгийн том бүлэглэл болох АСЕАН болон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэн орох асуудалд дэмжлэг үзүүлэх асуудлыг Дэлхийн хэмжээний томоохон орд газруудыг ялангуяа бүс нутгийн хэмжээнд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байгаа коксжсон нүүрс, уран зэрэг ашигт малтмалыг ашиглах эрхийг олгохтой уялдуулан авч үзэх нь зүйтэй болов уу. Дэлхийн хэмжээний 300 гаруй бүсийн байгууллагын аль нэгэнд нэгдэн ороогүй улс бол манай Монгол Улс юм. Бүсийн байгууллагад нэгдсэнээр жижиг эдийн засагтай Монгол улс том гүрэнтэй эдийн засгийн өргөн харилцаанд орîход уг байгууллагын гишүүн орнуудын хүрээнд баримтлах хэм хэмжээ, зарчмын хүрээг ашиглах боломж бүрддэг сайн талтай.
Эрчим хүчний хангамжийн хувьд зарим талаар хараат байгааг бүрэн арилгах болон Монгол Улс гадаад худалдааны төмөр замын тээврийн газар зүйн байрлалаас шалтгаалан хоёр гарцтай байгааг анхаарч 3-дагч гарцыг эрэлхийлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхий эд болон баяжмалаар нь экспортîëж байгааг өөрчилж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэгт хөрөнгө оруулах асуудлыг хөрш болон гуравдагч стратегийн хөрөнгө оруулагч орнуудтай орд ашиглах хэлэлцээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Аливаа хэлэлцээний үйл явцад гуравдагч талын шууд бус ашиг сонирхол нь нөгөө аль нэг талд нааштайгаар нөлөөлөх тохиолдол цөөнгүй гардаг.[3]
Хятад улсаас болгоомжлох тухайд?
Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь дэлхийн өргөн хэрэглээний барааны нийт үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэгч БНХАУ бөгөөд манай улсын стратегийн орд, газруудыг аль ч гадаад орны хөрөнгө оруулагч ашигласан импортлогч нь БНХАУ байх нь бараг тодорхой. Ийм ч учраас Хятад улс манай уул уурхайн салбарт төрийн тодорхой бодлоготойгоор хандаж, энэ салбарт давамгайлах байр суурь эзлэхийг эрэлхийлэх болно. Хятад улс үйлдвэрлэлийн далайц, хэрэгцээгээ хангахын тулд байгалийн ашигт малтмал үйлдвэрлэгч дэлхийн хэмжээний томоохон компаниудыг худалдан авах, залгих бодлого хэрэгжүүлэх боллоо. Энэ нь бизнесийн хэвийн үзэгдэл гэж би үздэг. Учир нь Энэтхэг улс мөн үүний адилаар дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниудыг залгих бодлого хэрэгжүүлж байна.
Гэсэн хэдий ч дэлхийн зарим улс орнууд ялангуяа уул уурхай түлхүү хөгжсөн орнууд Хятад улсын хөрөнгө оруулалтаас ÿàãààä болгоомжлох хандлагатай байна вэ? Би хувьдаа үүнийг улс төрийн өнцгөөс илүүтэйгээр эдийн засгийн талаас нь харж ойлгохыг хичээдэг. Учир нь Хятад улс нэгэнт дэлхийн үйлдвэрлэлийн бааз байх бодлого хэрэгжүүлээд тэр нь биеллээ олоод хөгжиж байгаа энэ нөхцөлд тэдгээр үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтмол найдвартай хангах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Голлох түүхий эд буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь тус улсын импортод сөргөөр нөлөөлж, улмаар үүнтэй зэрэгцэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал тохиолдсоноор уул уурхайн компаниудаас хувь эзэмшил худалдаж авах үйл явц эхэлсэн.
Нэг талаас үзýхэд, Хятад улс үйлдвэрлэгч учир худалдан авах түүхий эдийн үнэ нь хямд байхыг эрмэлзэх бол нөгөө талаас нь õàðàõàä хэрэв Хятад улс уул уурхайн компанийг худалдан авбал өөрийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр зарахыг эрмэлзэнэ. Үүн дээр сонирхлын зөрчил үүсэх магадлалтай тул жишээ нь Австралèéн Рио Тинто компани, Чайналко компани хоорондын 19 тэрбум ам долларын хэлцэл цуцлагдсан болов уу гэж боддог. Эхний үедээ Австралын ЗГ-ын байр сууринаас шалтгаалан хэлцэл (Хятад улсын түүхэнд хийх байсан хамгийн том гадаад хөрөнгө оруулалт) нь бүтэлгүйтсэнээр Рио Тинто-ãèéн 4 ажилтныг барьж хорьсон талаар хэвлэлээр мэдээлж байгаа. Нэлээд хугацаа өнгөрсний дараа саяхан Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Том Албаниз Чайналкотой хамтран ажиллах ажиллах хүсэлтэйгээ дахин илэрхийлсэн байна. Дээрх нөхцөл байдал манай улсад ч үүсч болох тул Рио Тинтог тойрсон асуудлыг ажиглаж л байна.
[1]
http://www.economist.com/research/Economics/alphabetic.cfm?letter=R#recession Экономист сэтгүүлийн нэр томьёоны
тайлбарт тэмдэглэснээр эдийн засаг нь дараалсан хоёр улиралд буурсан үзүүлэлттэй гарвал
эдийн засаг унаж байна гэж үздэг байна.
[3]
Жишээлбэл: “1915 оны Хиагтын
хэлэлцээний үед талууд хэлцэн
маргалдсаар дээд цэгтээ хүрч, улмаар
хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Гадаад яамдаа хандан “хэлэлцээрийг зогсоож, элч
төлөөлөгчөө татан авахыг хүссэн” цахилгаан илгээсний хариуд тухайн үед Япон улсаас
Хятадад 21 зүйлийн шаардлага тавьж, Хятад улс руу цэрэг илгээж байсан тул Хятадын гадаад яамнаас 3 улсын
хэлэлцээг аль болох энх тайвны аргаар зохицуулахыг урьтал болгож, хэлэлцээрийг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн
хариуг өгч байжээ. О.Батсайхан “Монгол Үндэстэн бүрэн эрхт улс
болох замд (1911-1946)” 90-р хуудас
Post a Comment