Archive for June 2013

БНХАУ-ын ЭЗ, нийгмийн хөгжлийн байдлын тухай

by in 0

БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжил, өнөөгийн байдлын тухай товч танилцуулга

Хятад улсын 2003 он нэлээд онцлогтой жил болсон ба олсон ололтыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болох юм.

-       SARS–ийн тархалтыг амжилттай хязгаарлан барьж, өвчнийг арилгаж чадсан нь зөвхөн Хятад улсын хувьд бус дэлхий нийтийн ашиг тусад нийцсэн арга хэмжээ болсон.
-       Эдийн засаг өндөр хурдацтай өссөн. ДНБ өмнөх жилтэй харьцуулхад 9.1 хувиар өсч 11.67 триллион юаний хэмжээнд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ анх удаа 1000 ам.долларын босгыг давж 1090 ам.доллар буюу 9030.0 юань болсон.
-       Хэрэглээний үнийн индекс оны дүнгээр 1.2 хувь өссөн.
-       Хятад улсын санхүүгийн хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдлээ. Засгийн газрын нийт орлого өмнөх онтой харьцуулахад 15 хувиар өсч 2.17 тэрбум юаньд хүрсэн.
-       Гадаад худалдаа нэмэгдсэн. Нийт гадаад худалдааны эргэлт өмнөх онтой харьцуулахад 37.1 хувиар өсч 851.2 тэрбум ам.долларт хүрснээр Хятад улс гадаад худалдааны эргэлтээрээ эхний 5 дугаар байрнаас 4 дүгээр байранд орсон.
-       Төлөвлөснөөс илүү их ажлын байр шинээр бий болгосон. Суурин газрын 8.59 сая оршин суугч ажлын байртай болж, цомхтголд орсон 4.4 сая ажилчид дахин ажлын байраар хангагдсан.
-       Хүмүүсийн орлого нэмэгдсэн. Суурин газрын болон хөдөөгийн нэг хүнд ногдох бодит орлого 9 болон 4,3 хувиар өссөн байна.
-       Хятад улс анх удаа сансарт хүн хөөргөсөн нь амжилттай болсон.

Хятад улс эдийн засгийн хүрээнд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй дотоод эрэлтийг нэмэгдүүлэх, төсвийг хязгаарлах, мөнгөний хатуу бодлогоо тууштай үргэлжлүүлж байна.

Эдийн засагт гарч буй аливаа цочир үзэгдэлд Хятадын өнөөгийн Засгийн газар макро түвшний зохицуулалтыг шуурхай авч хэрэгжүүлж байна. Жишээлбэл SARS гарсан үеэр аж үйлдвэрийн өсөлтийг эрчимжүүлж, SARS өвчний улмаас хохирол амссан аж ахуйн нэгжүүдийг зарим тодорхой татвар хураамжаас чөлөөлж, тэдэнд хөнгөлөлттэй зээл олгож байсан нь үр дүнгээ өгсөн.

Газрын худалдаа, арилжааны зах зээлийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг стандартжуулснаар газартай холбоотой бүх харилцааг уялдуулан зохицуулж, газартай холбоотой маргаан гарах нөхцлүүдийг арилгаж чадсан.

Хэт хурдацтай нэмэгдэж буй зээл олголтыг хяналтад оруулахын тулд санхүүгийн байгууллагуудын хадгаламж нөөцийн харьцаа 7 хувь байсныг 7.5 хувь болгож нэмэгдүүлсэн.

Хэрэглээний үнийн индекс 2003 онд 1.2 хувиар өссөн боловч 2003 оны 11 дүгээр сард 3.2 хувь, 12 сард 3.0 хувиар өссөн байна. Сүүлийн үед Хятадад хүнсний бүтээгдхүүний үнэ нэмэгдэж байгаа ба 2003 оны 11 дүгээр сарын хэрэглээний үнийн индекс 3.2 хувьд хүрсэн нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр түвшинд тооцогдож байна. 11 дүгээр сарын хэрэглээний үнийн индексийн өсөлтөд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт байсан ба хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх онтой харьцуулхад 8.1 хувь өссөн бөгөөд үүнд үр тарианы үнэ 10.8 хувь, хүнсний ногооны үнэ 19.4 хувь, хүнсний тосны үнэ 27.2 хувиар тус тус өссөн байна.

Үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ буурснаас шалтгаалж үр тарианы үнэ өссөн нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэсэн гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Хөгжлийн Судалгааны Төвийн ахлах ажилтан Жан Лицин Синхуа агентлагт мэдэгдсэн байна.

Тариалангийн аж ахуй болон тариаланчдад дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн орлогын ялгааг арилгах стратегийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс 2003 оны 11 дүгээр сард хөдөө аж ахуйн салбарын татварын хувь хэмжээг 30 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ дотоод эрэлт илүү хурдацтай нэмэгдэж байгаагаас нүүрс, цахилгаан эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн болон бусад чухал түүхий эд, боловсруулсан материалын нийлүүлэлт, хангалт дутагдалд орж байгааг зохицуулах арга хэмжээ авч байна.

Эдийн засагт стратегийн бүтцийн өөрчлөлт хийх ажлын хүрээнд эдийн засгийн хөгжилд онцгой чухалд тооцогдох усан хангамж, эрчим хүч, тээврийн салбарт шинэ төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна. “Гурван хавцал”-ын усан цахилгаан станцын төслийн 2 дугаар ээлж дууссан ба 3 дугаар ээлж эхэлсэн, байгалийн хий дамжуулах Баруун-Зүүн төслийн зүүн хэсгийн барилгын ажил дууссан. Зүүн хойд Хятадын аж үйлдвэрийн хуучин цогцолборуудыг сэргээх стратегийн үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ. 

Банк, үнэт цаас, даатгалын салбарын бүтцийн өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байна. Төрийн өмчийн 3 банкыг олон улсын хувьцаат өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх ажлыг шат дараалан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Хятадын банк, Хятадын барилгын банк, Хятадын ХАА банкны найдваргүй зээлийн харьцаа 30 хувь байсныг Засгийн газраас бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд тус банкуудад 45 тэрбум ам.долларын дахин хөрөнгө оруулалт хийж уг харьцааг 15 хувьд хүртэл бууруулсан. Үнэт цаас гаргах үйл ажиллагааг шалгах, баталгаажуулах системийг шинэчлэн зохион байгуулснаар учирч байсан хүндрэлүүдийг арилгаж чадлаа.

Төрийн өмчийн даатгалын компаниудыг үнэт цаасны зах зээл дээр гаргах үйл явц эрчимжиж байна. Хувьчилах гэж буй тухайн үйлдвэрийн ашигт ажиллагаа нь урт хугацаанд тогтвортой байхаар бол уг үйлдвэрийг олон улсын үнэт цаасны зах зээл дээр гаргах замаар хувьчлах боломжтой юм байна. Жишээ нь манай улсад уул уурхайн салбарын үйлдвэрүүдийг ийм замаар хувьчилж болох юм.

Хятад улс ДХБ-ын өмнө хүлээсэн амлалтуудаа шат дараалан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилд гаалийн тарифаа 1 пунктээр бууруулж гаалийн тарифын дундаж хувь хэмжээ 11 хувь болсон. Үүний өмнө буюу 2002 онд 15.3 хувь байсныг 12 хувь болгож бууруулсан юм. Үүний зэрэгцээ үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг оруулах асуудлыг улам нээлттэй болгож байна.

Экспортын татварын буцаан олголтын хувь хэмжээг бууруулж, он дамжсан татварын буцаан олголтын өрийг барагдуулах арга хэмжээ авахын зэрэгцээ цаашид хугацааны хоцрогдолгүй олгодог болох зарчимд шилжиж байна. Хятадын Засгийн газраас юаны ханшийг ам.доллартай харьцуулж, хөдөлгөөнгүй хатуу барьж байгаа нь АНУ, Европын холбооны орнуудын гадаад худалдааг алдагдалд оруулаад зогсохгүй тус улсуудын ажлын байрыг хорогдуулж байна гэж АНУ болон Европын холбооны орнууд үзэж байгаа тул юаны ханшийг бодитойгоор үнэлж хөвөгч ханшид шилжүүлэхийг шаардаж байна. Үүний хариуд хятадын тал экспортын татварын буцаан олголтын хувь хэмжээг бууруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хятад улс экспортын татварын буцаан олголтоор дамжуулан экспортын бүтээгдэхүүнийхээ үнийг маш бага хэмжээнд тогтоож байгаагаас АНУ, Европын орнуудыг худалдааны алдагдалд оруулж байгаа юм.

Хятад улсад 2003 онд 53.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Хятад улсын гадаад валютын нөөц 2003 оны эхний хэмжээнээс 116.8 тэрбум ам.доллараар өсч, 2003 оны эцэс гэхэд 403.3 тэрбум ам.долларт хүрсэн.

2003 онд Хятад улс Хонг Конг болон Макаотой Эдийн засгийн ойр дөт хамтын ажиллагааны гэрээг (CEPA) байгуулсан нь өндөр технологийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн Хятадад орж ирэх өргөн боломжийг нээж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо. Энэ гэрээний хүрээнд Хонг Конг болон Макао-гоос Хятадад барааг татваргүй нийлүүлэх болсон юм.

2003 оны эцсийн байдлаар Хятадын ажилгүйдлийн түвшин 4.3 хувьд хүрсэн байна. Хэдийгээр энэ нь албан ёсны тоо боловч Бээжин дэх гадаадын ажиглагчид, эдийн засагчид ажилгүйдлийн бодит түвшин 7-8 хувьтай байгаа гэж үздэг байна.

Хятадын Засгийн газраас 2004 онд улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн зорилтуудын талаар:

Эдийн засгийн өсөлтийн талаар Хятадын Засгийн газраас барьж буй бодлогын зорилт бол аж үйлдвэрийн салбарын бүтцийг өөрчлөх замаар эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг дээшлүүлэх явдал гэж тодорхойлж байна.

-       Шинээр 9 сая ажлын байр бий болгож, ажилгүйдлын түвшинг 4.7 хувьд хүргэнэ.
-       Хэрэглээний үнийн индексийг 3 хувьд байлгах
-       Гадаад худалдааны эргэлтийг 8 хувиар нэмэгдүүлэх
-       Төсвийн зарлагыг тэг хувийн өсөлттэй байлгах бодлогоо үргэлжлүүлэн барих болно.
-       Төсвийн нийт орлого 2.357 триллион юань, нийт зарлага 2.6768 триллион юань, төсвийн алдагдал 319.8 тэрбум юань байна.
-       М1 болон М2-ийг ойролцоогоор 17 хувиар өсгөнө.
-       Хүн амын өсөлт 7 хувь байна.
-       Үр тариа, үйлдвэрлэгчдын татварын ачааллыг бууруулна.
-       Орон нутагт өгөх татаас 513.3 тэрбум юань

2004 онд Хятад улс эдийн засгийн өсөлтөө 7 хувьд хүртэл бууруулах зорилт тавьж байна. Эдийн засгийн хэт өндөр өсөлт нь эдийн засгийн үндсэн бүтцэд зарим нэг хүндрэл учруулж байгаа тул 2004 оноос Засгийн газрын бонд гаргалтыг 30 тэрбум юаниар бууруулж 110 тэрбум юаний бонд гаргахаар төлөвлөсөн байна. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, цемент, төмөрлөг, хөнгөн цагааны үйлдвэрлэл зэрэг тодорхой салбарууд хэт хурдан өсөж байгаа нь эдийн засгийн үндсэн бүтцэд эрчим хүчний хомсдол үүсгэж, зам тээврийн салбар ачааллаа даахгүйд хүргэж байна.

Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагын нэг “Merrill Lynch”-ийн үзэж байгаагаар хэрэв Хятад улс юаний ам.доллартай харьцах одоогийн тогтмол ханшийг өөрчилж чөлөөт ханшны системд яаралтай шилжихгүй бол 2004 оны эцэс гэхэд Хятадын инфляцийн түвшин хоёр оронтой тоонд шилжихээр байна гэж дүгнэжээ.
 
Бусад ажиглагчдын тооцоолж байгаагаар 2004 оны эцэс гэхэд Хятад улс юаний ханшийг 13 хувиар чангаруулах арга хэмжээ авах болно. Сүүлийн үед Хятадын төв банк болон Валютын зохицуулалтын газраас хийж буй мэдэгдлээс дүгнэлт хийхэд Хятадын эрх баригчид 2004 онд юаний ханшийг бодитой тогтоох чиглэлээр тодорхой алхамууд хийх төлөвтэй байна. Манай улсын томоохон худалдааны түнш төдийгүй хүнсний барааны хамгийн том нийлүүлэгч болох Хятад улсын юаний ханш чангарвал манай улсын гадаад худалдааны тэнцэл, нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болох юм.

Сүүлийн үед Хятад улсад нэлээд хурдацтай нэмэгдэж буй хэрэглээний үнийн индекс болон зарим салбарын хөрөнгө оруулалтын огцом өсөлтийг бууруулахын тулд 2004 онд Хятадын Засгийн газраас зээлийн хүүгийн түвшинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. (2003 онд зээлийн хүүгийн түвшин сүүлийн 5 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн)

Хятадын компаниуд гадаад оронд хөрөнгө оруулалт хийх нь гадаад зах зээл дахь орон зайгаа өргөжүүлэх, шинэ техник технологи, боломжийг эзэмших зэрэг давуу талтай учраас Хятадын Засгийн газраас дотоодын компаниудаа гадаадад хөрөнгө оруулалт хийхийг бүх талаар (хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт) дэмжиж байна. 2002 оны эцсийн байдлаар Хятадын компаниуд 2,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадад хийсэн бол 2003 онд энэ тоо 40 хувь өссөн байна. Хятадын дотоодын хууль тогтоомжоор гадаадад хөрөнгө оруулахын тулд Засгийн газраас зайлшгүй зөвшөөрөл авдаг байна. Жишээлбэл 30 сая ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг гадаадад хийх бол Төрийн Зөвлөлийн шийдвэр гаргуулах ёстой. Энэхүү зөвшөөрлийн системийг халах талаар санал нэлээд гардаг боловч Бээжингийн эрх баригчдын үзэж байгаагаар энэ системийг алга болговол төлбөрийн чадвар сайтай болсон Хятадын компанууд гадаадын аливаа нэгэн хөрөнгийг худалдан авах, хөрөнгө оруулахдаа өөр хоорондоо өрсөлдөх, улмаар үнэ хөөрөгдөх болно гэж үздэг бөгөөд ийм тохиолдол 2000-2002 онуудад газрын тосны компануудын дунд гарч байсан байна.   

2004 онд Хятад улсад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудал нь нэгдүгээрт тавигдах болно гэдгийг Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 10 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар чуулган дээр тавьсан илтгэлдээ дурьдлаа.

Хятад улс “Үйлдвэрлэлийн НӨАТ”-ийн системээс “Хэрэглээний НӨАТ” татварын системд аажмаар шилжих үйл явцыг 2004 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэх ба үүнийг Зүүн хойд хятадын аж үйлдвэрийн бүсэд хэрэгжүүлэх юм байна.

2003 онд Бээжин хотын хүн амын жилийн цэвэр орлого 13882 юань буюу 1816 ам.доллар болж 2002 оноос 11.4 хувиар өссөн ба 2004 онд мөн 10 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Эдийн засгийн цэвэр өсөлт хурдацтай нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад хэрэглээ нэмэгдэж, улмаар бараа, үйлчилгээний үнэ тариф нэмэгдэж байна.  

Хятад улсын өмнө тулгамдаж буй нэг асуудал бол жил ирэх тусам Хятад улсын газрын тосны импорт 10 орчим хувиар өсч, тус улс газрын тосны импортоос ихээхэн хамааралтай болж байгаа явдал юм. 2002 онд Хятад улс нийт газрын тосны хэрэглээнийхээ 31 хувийг импортоор авч байсан бол 2007 онд энэ үзүүлэлт 50 хувиас давах ажээ.

Боловсруулсан: Б.Батжаргал 2003-12-20

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын 10 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар Чуулган дээр хэлэлцэгдсэн эдийн засгийн асуудлын талаар

by in 0

ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ

2004 оны 4 дүгээр 
сарын 2-ны өдөр                                                                Дугаар                                                          Бээжин хот

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын 10 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар Чуулган дээр хэлэлцэгдсэн эдийн засгийн асуудлын талаар

БНХАУ-ын одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлээд нэг жил өнгөрч байна. Хятад улсын хувьд өнгөрсөн жил нэлээд онцлогтой жил болсон ба олсон ололтыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болох юм.

БОЛОВСРУУЛСАН:
ГУРАВДУГААР НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА                                                                           Б.БАТЖАРГАЛ

Явуулах нь:

1.    ГХЯ-ны Хөрш орнуудын газарт
2.    Санхүү, эдийн засгийн яам
3.    Үйлдвэр худалдааны яам
4.    Дэд бүтцийн яам
5.    Монгол Банк
6.    Үлдэх

ХЯТАД УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ (2002 оны гүйцэтгэлээр)

by in 0

танилцуулга
хэнд:                         
хэнээс:                      Монгол улсаас бнхау-д суугаа эся, III-НБД, б.батжаргал 
УТГА:                             Хятад улсын эдийн засгийн байдал (2002 оны гүйцэтгэлээр)
огноо:                                2003.06.23
хуудасны тоо:    2 ХУУДАС

Сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засаг тогтмол өндөр хурдацтай өсч байгаа бөгөөд ДНБ-ны цэвэр өсөлт жилд дунджаар 7.7 хувьтай байна. Эдийн засгийн өсөлтийн талаар Хятадын засгийн газраас барьж буй бодлогын шинэ зорилт бол аж үйлдвэрийн салбарын бүтцийг өөрчлөх замаар эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг дээшлүүлэх явдал гэж тодорхойлж байна.

Энэ зорилтын хүрээнд 1\ хөдөө аж ахуйн тариалангын салбарт (ялангуяа үр тариа, хүнсний ногоо) сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтыг нэгдсэн бодлоготойгоор нэвтрүүлж 2\ өндөр буюу шинэ технологийн салбар маш амжилттай хөгжсөн 3\ орчин үеийн үйлчилгээний салбар асар хурдан хөгжсөн. Үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжлийг тогтвортой хатуу мөнгөний бодлогоор дэмжиж ирснээр Хятад улс гадаад валютын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт буюу Япон улсын дараа жагсах (316 тэрбум ам.доллар) болсон бөгөөд Хятадын эдийн засаг Азийн санхүүгийн хямралд бага өртсөн нь дээрхи бодлогын үр дүн хэмээн үзэж байна. 

Хятадын засгийн газраас дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний улсын хөрөнгө оруулалт (нийт 396 тэрбум ам.доллар) чиглүүлж, үүний зэрэгцээгээр их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсээр байгаа нь эдийн засгийн өсөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлжээ.

 Хятад улсын ДНБ-ны цэвэр өсөлт 2002 оны гүйцэтгэлээр өмнөх онтой харьцуулахад 8.0 хувьтай байна.  

Хятад улсын нийт төсөв 2002 оны гүйцэтгэлээр 37.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Төсвийн зарлагын хяналтыг сайжруулах зорилгоор төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог 2001 оноос амжилттай туршин хэрэгжүүлж байна.

Хятад улсын 2002 оны эдийн засгийн гүйцэтгэлийн үндсэн тоо, баримтыг үзүүлбэл:

ДНБ                                        1.2352 триллион ам.доллар

ДНБ-ны өсөлт                      8.0%

ДНБ-ны салбарын бүтэц: Хөдөө аж ахуй 18%
                                                Аж үйлдвэр 49%
                                                Үйлчилгээ 33%

Аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хувь 13.5%

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 1.308 триллион kWh

Хэрэглээний өсөлт             6.8%

Хэрэглээний үнийн индекс (– 0.8%)

Экспорт                                312.8 тэрбум ам.доллар
Экспортын өсөлт                22.3%
Экспортын түншүүд: АНУ 20.4%, Хонг Конг 17.5%, Япон16.9%, Өмнөд Солонгос 4.7%, Герман 3.7%, Голланд 2.7%, Англи 2.6%, Сингапур 2.2%, Тайван

Импорт                                 268.6 тэрбум ам.доллар  
Импортын өсөлт                 21.2%
Импортын түншүүд: Япон 17.6%, Tайван 11.2%, АНУ 10.8%, Өмнөд Солонгос 9.6%, Герман 5.7%, Хонг Конг 3.9%, Орос 3.3%, Maлайз 2.5%

Нийт төсвийн тэнцэл         (– 3.0) ДНБ эзлэх %
Төсвийн орлого                  228.5 тэрбум ам.доллар (өмнөх жилтэй харьцуулахад 15.4% өссөн)
Төсвийн зарлага                 265.9 тэрбум ам.доллар (өмнөх жилтэй харьцуулахад 16.4% өссөн)
Засгийн газрын өр                         149.4 тэрбум ам.доллар (ДНБ эзлэх хувь 25.3%)

Инфляцийн хувь                 (- 0.8%)

Гадаад валютын нөөц        286.4 тэрбум ам.доллар

Ам.доллартай харьцах юанийн ханш  8.2767 (2002он), 8.2771 (2001он), 8.2785 (2000он), 8.2783 (1999он), 8.2790 (1998он), 8.2898 (1997он)

Цэвэр гадаадын шууд хөрөнгө оруулалт 41.8 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ         940 ам.доллар
Нийт хүн ам:                        1,284,303,705 (2002 оны 7 сарын байдлаар)

Ядуурлын түвшингээс доогуур орлоготой хүн амын хувь 10%

Нэг хүний жилийн орлого:           хотод              7703 юань
                                                            хөдөөд           2476 юань
Нэг хүний жилийн зарлага:          хотод              7703 юань
                                                            хөдөөд           2476 юань

Ажиллах хүчин                    706 сая хүн

Насны бүтэц
0-14 нас:                                 24.3% (эрэгтэй 163,821,081; эмэгтэй 148,855,387)
15-64 нас:                               68.4% (эрэгтэй 452,354,428; эмэгтэй 426,055,713)
65 наснаас дээш:                   7.3% (эрэгтэй 43,834,528; эмэгтэй 49,382,568) (2002 est.)

Хүн амын өсөлтийн хувь 0.87% (2002 est.)

Ажилгүйдлийн түвшин:    хот газар ойролцоогоор 10%
                                                хөдөөд маш өндөр

Интернет хэрэглэгч нийт 45.8 сая хүн

Эх сурвалж:
1. World Bank and IMF staff estimates and official data
2. National Bureau of Statistics and World Bank staff estimates.

4. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын 10 дахь удаагийн Чуулганы анхдугаар хуралдаан дээр Ерөнхий сайд асан Жу Рунжи болон Сангийн сайд асан СианХуайЧэний тавьсан илтгэл http://www.10thnpc.org.cn/english/features/59352.htm